




















Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, төрийн захиргааны төв байгууллагууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, их дээд сургууль, бусад салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтран, оны шилдэг санхүүчдийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. 2025 оны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол энэ сарын 06-нд болж, 10 номинациар шилдгүүдийг тодруулав.
Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Доржийн Баярбат Бизнесийн секторын шилдэг нягтлан бодогч, санхүүчээр шалгарч, шагналаа гардлаа.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---

2025 онд Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого 4,4 их наяд төгрөгт хүрч, улс, орон нутгийн төсөвт одоогийн байдлаар 2 их наяд төгрөгийг төвлөрүүлээд байгаа нь 47 жилийн түүхэн дээд амжилт юм.
Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат Танд баялаг бүтээгч уурхайчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС










