Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Хөхөөгийн Хандсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат эдийн засагч”, Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Дамбын Тунгалаг "Үйлчилгээний гавьяат ажилтан" цолоор тус тус шагнагдсан.

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат тэргүүтэй уурхайчид, Эрдэнэтчүүдийн төлөөлөл 2025 оны отгон гавьяатуудаа өнөөдөр “Эрдэнэт” хаалган дээр баяр хүргэн, хүндэтгэн угтлаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Х.Хандсүрэн нь Эрдэнэт үйлдвэрт тасралтгүй 38 жил ажиллах хугацаандаа нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны үндэс суурийг тавьж, бүртгэлийг хэвшүүлэх, төлөвшүүлэх, боловсронгуй болгон хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гавьяатай. Мөн үйлдвэрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад шилжүүлж, тэр жишигт нийцсэн санхүүгийн тайлан гаргах ажлыг удирдан зохион байгуулж, улсын болон орон нутгийн төсөвтэй хийх төлбөр тооцоог шуурхай хэрэгжүүлэхэд бодитой үр дүн гарган ажилласан юм. Түүний салбарын хөгжилд оруулсан олон арван жилийн үнэтэй хувь нэмрийг төр засаг ийнхүү өндрөөр үнэлж, “Гавьяат эдийн засагч” цолоор шагнагдсанд уурхайчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэе.
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС










