



















Эрдэнэт хотын төрсөн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний урлаг, уран зургийн өв соёлыг илтгэн харуулсан “Эрдэнэтийн өнгө” хамтарсан үзэсгэлэн 12 дугаар сарын 11-ний өдөр Хүүхэд, залуучуудын театрт нээлтээ хийлээ. Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач, МУСТА Н.Энхтүвшин, зураач, өвлөн уламжлагч Б.Нэмэхням, шүтээн урлаач, бий биелээч Н.Энхзаяа нарын 80 гаруй бүтээл дэлгэгдсэн уг үзэсгэлэн долоо хоногийн турш олон нийтэд хүрнэ. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь байгалийн өнгө төрх, угсаатны соёл, дурсгалт газрын түүхэн ба орчин үеийн дүрслэл, хөрөг бүтээлүүд өргөн хүрээтэй тавигдсан бөгөөд үзэгчдийн сонирхлыг ихээхэн татав.

Нээлтийн үеэр Алтайн айзамтай “Алтайн магтаал” эгшиглэж, “Жалам хар” болон Монгол бүжгийн дээж тоглогдон уран бүтээлчдийн гэр бүлийн хамт олон үзэгчдэд өв соёлын гайхамшгийг мэдрүүлэн, тоглолт өргөлөө. Нээлтэд урлаг, соёлын байгууллагын удирдлагууд, орон нутгийн уран бүтээлчид, ахан дүүс, үзэгч олон өргөнөөр оролцов.
МУСТА Н.Энхтүвшин - МУЭ-ийн гишүүн зураач Завхан аймгийн Дөрвөлжин суманд малчны гэрт төрсөн Н.Энхтүвшин бол Монгол уран зургийн өв соёлыг үе шаттайгаар хөгжүүлж, дотоод гадаадын олон үзэсгэлэнд бие даан болон хамтран оролцсон туршлагатай, бүтээлч зураач юм. Түүний онцлох үзэсгэлэнгүүдээс дурдвал, 1994 он - Завхан аймгийн 70 жилийн ойн үзэсгэлэн, 2003, 2008 он - ОХУ-ын Улан-Үдэ хотын уран зургийн үзэсгэлэн, 2016 он - Эрээн хот, 2017 он - Хятад, ОХУ-ын зураачдын хамтарсан үзэсгэлэн, 2018 он - Манжуур хот дахь “Эрдэнэтийн өдрүүд”, 2022 он - “Эрдэнэтийн хавар”, 2023 он - “Art Fair–2023”, Хөх хотын үзэсгэлэн, “Намар” хамтарсан үзэсгэлэн тус тус гаргажээ. Түүний уран бүтээл Завхан нутгийн ахмад уран бүтээлчдийн сургуулиас эх авсан бөгөөд УГЗ Д.Мөнх, СТА Ц.Батжаргал, Г.Цэнгүүнжав зэрэг нэрт зураачдын уран бүтээлийн арга барилтай холбогдон төлөвшсөн нь онцлог юм.
Б.Нэмэхням - Монгол уран бичиг, шүтээн урлалын өв тээгч

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Монгол бичиг, модон барын тиг, шүтээн урлал болон хулсан үзгээр бичих эртний арга ухааныг өвлөж, түгээн дэлгэрүүлж буй өвлөн уламжлагч уран бүтээлч. Түүний өвөө лам хүн байсан тул тэрээр зургаан настайгаасаа эхлэн соёлын биет бус өвийн олон төрөлтэй танилцаж, өнөөдрийг хүртэл 5950 гаруй сурагч, шавь бэлтгэн гаргажээ. Онцлох бүтээлүүд, оролцоонуудаас дурдвал, 2023 он - Францын Нант хотын музейд болсон “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнд Монгол уран бичлэг, нүүдлийн үзэсгэлэн гаргасан. Мөн Хөх хотод 6 сарын турш бүтээсэн 108 м урт, 1.5 м өргөн “Бурхан шашны үүсэл хөгжил” шүтээн урлал - Дээд Монголын Алтан хийдийн үнэт үзмэр гаргасан бөгөөд, түүний “Уул усны диваажин” түүхэн зураг нь Увс аймгийн Ойрад театрт хадгалагдаж байна. Тэрээр уламжлалт өв соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх 7000 гаруй иргэнд хүрсэн сургалт, өдөрлөг зохион байгуулжээ.
Н.Энхзаяа - Зураач, шүтээн урлаач, бий биелгээний өв тээгч
Гарын уртай урлаачдын угсаанаас гаралтай Н.Энхзаяа багаас модон хээ сийлбэр, Монгол зураг, угсаатны хээ угалзын арга ухааныг өвлөсөн. Тэрээр бий биелгээний түүхэн уламжлалыг шинжлэн судалж, нийт 600 гаруй шавь, 30 гаруй үзэсгэлэн, 33 өв соёлын сургалт өдөрлөгийг зохион байгуулаад байна. Олон нийтийн дунд үнэлэгдсэн ажлуудаас нь дурдвал, “Жаргалантын өнгө-2024” судалбар зургийн үзэсгэлэн, Орон нутгийн ургамал, уул усны судалгаанд үндэслэн 300 гаруй хатаамал бүтээл урлан, Монгол бичигтэй хослуулсан бүтээлч бүтээгдэхүүн, ЕБС-ийн 5000 сурагчдад өв соёлын сургалт явуулсан. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, угсаатны судалгааны чиглэлд олон санаачилга хэрэгжүүлсэн. Гэр бүлийн уран бүтээлчид болох Б.Нэмэхням, Н.Энхзаяа нар 2021–2024 онд “Эх хэл үндэсний дархлаа”, “Үндэсний бичиг үсгийн үзэсгэлэн”, “Жаргалантын өнгө-2024” зэрэг 3 томоохон хамтарсан үзэсгэлэн, хүүхдийн 7 удаагийн гар зургийн болон 29 удаагийн нүүдлийн үзэсгэлэнг зохион байгуулжээ.
Ийнхүү хүн шинж, байгаль, соёлын өв, үндэсний уламжлал хосолсон “Эрдэнэтийн өнгө” үзэсгэлэн нь Эрдэнэт хотын урлагийн амьдралд өнгө нэмсэн онцгой үйл явдал болж, нутгийн уран бүтээлчдийн авьяас, өв соёлын үнэ цэнийг тодруулан харуулсан нь энэ юм.
Т.БАТЧУЛУУН










