Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Нэгдсэн ажлын албаны санаачилгаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа Сүхбаатар аймгийн Спорт цогцолборт боллоо.

✅Нээлтийн үйл ажиллагаанд Зүүн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, М.Ганхүлэг нар болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Сүхбаатар аймгийн удирдлагууд, тэмцээний оролцогч 160 гаруй сурагч оролцлоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“ЭРГЭХ ХОЛБОО CUP-2025” тэмцээн:
1. 🛸 Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дрон жолоодлого – сонирхогчдын (commercial), тоглоомын (toy), өөрөө угсрах (DIY) төрлөөр
2. 🎮 Цахим спорт – Mobile Legends болон PUBG Mobile төрлөөр
3. 🗣️ “Digital First” сэдэвт илтгэлийн тэмцээн гэсэн гурван төрөлд шилдгүүдээ шалгаруулах юм.
🔁 Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгээ нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар












