



















"Куба улсын коммунист дэглэм өөрийн бүтэлгүй бодлогын дарамт дор нуран унахад ойртлоо" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Куба улсын Сьего-де-Авила мужийн Мороны хотод бухимдсан иргэд баасан гарагийн шөнө нутгийн Коммунист намын байр руу дайран орж, доторх тавилга болон дарангуйллын бэлгэдлийг гадагш гарган шатаажээ.
Энэ үеэр хүмүүс “Эрх чөлөө”, “Коммунизмыг түлхэн унагаая” хэмээх уриаг орилж байсан байна.
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн өдөрт 20 цаг хүртэлх цахилгааны тасалдал, түлшний хомсдол, бараа бүтээгдэхүүн ховордсон зэрэг нь энгийн кубачуудыг цөхрөхөд хүргэжээ. Эсэргүүцэгчид харанхуй гудамжинд гар утасны гэрлээр замаа гэрэлтүүлэн жагсаж, тогоо сав нүдэн эсэргүүцлээ илэрхийлэхээс гадна эрх баригч хүчнийхэнтэй мөргөлдсөн байна. Зарим мэдээллээр эрх баригчид дор хаяж нэг хүн буудан алж, хэд хэдэн хүнийг баривчилсан аж.

2012 оноос хойш Үндэсний итгэмжлэлийн төвөөр 5 удаа итгэмжлэгдсэн бөгөөд нарийвчлалтай, бодит үр дүн нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангаж байдаг.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Энэ бол нэг удаагийн жижиг мөргөлдөөн биш. Сүүлийн өдрүүдэд Куба улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа бөгөөд социализмийн үзэл дор олон арван жил буруу удирдлага, мөн ноцтой эрчим хүчний хямрал зэрэг нь ард иргэдийг туйлдахад хүргэжээ. Энэ хямралыг засгийн газрын чадваргүй байдал болон Венесуэль улс газрын тос нийлүүлэх боломжгүй болсон явдалтай холбон тайлбарлаж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио (Түүний аав ээж Куба улсаас цагаачилж ирсэн цагаачид ҮГ.МН) нар хориг арга хэмжээгээр “Хамгийн хүчтэй дарамт” үзүүлж, газрын тосны хоригийг үр дүнтэй тогтоосноор дарангуйлагч дэглэм нуран унах цаг ойртсон гэдгийг тодорхой мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп “Найрсаг байдлаар эрх мэдлийг авах” хувилбар байж болохыг илэрхийлсэн бөгөөд ингэснээр бүс нутагт эрх чөлөө, тогтвортой байдлыг авчирна гэж үзэж байна.
Латин Америк ийнхүү коммунизмаас нэг мөр татгалзаж эхэллээ. Кубын ард түмэн өөрсдийн ирээдүйн төлөө тэмцэж байгаа бөгөөд Америкийн Нэгдсэн Улс энэ хар дарсан үеийг дуусгахад туслахад бэлэн байгаа аж.











