
🧪🤝 Азийн Хөгжлийн Банк болон Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тэсвэртэй байдлыг дэмжих Япон Улсын сан (JFPR)-гийн буцалтгүй тусламжаар 2026–2030 онд хэрэгжих “Ерөнхий боловсролын байгалийн ухаан, технологийн боловсролын инновац, хамтын ажиллагааг дэмжих” төслийн үйл ажиллагааг эхлүүлэх хүрээнд Азийн Хөгжлийн Банкны Хүний болон нийгмийн хөгжлийн албаны дэд захирал Аяако Инагаки, төслийн ахлагч Хүн Жүү Юүн тэргүүтэй гарааны үнэлгээний баг 2026 оны 9 дүгээр сарын 7–14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

📌 Төслийн нээлтийн уулзалт
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нээлтийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах, чадамжид суурилсан сургалтын агуулга, хөтөлбөр, арга зүйг боловсронгуй болгох бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцоллоо.
📚 Мөн сургалтын хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд ерөнхий боловсролын бүх судлагдахууны, тэр дундаа байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажил эхэлж буй энэ үед уг төсөл хэрэгжиж эхэлсэн нь салбарын хөгжилд бодитой дэмжлэг болно гэдгийг тэмдэглэв.
🔬 Боловсролын яамны зүгээс төслийн урт хугацааны үр нөлөөг өндөр үнэлж байгаа бөгөөд төслийн хүрээнд:
▫️ сурагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээ;
▫️ судалгаа шинжилгээ хийх ур чадвар;

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
▫️ асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд онцгойлон анхаарна.
💻 Түүнчлэн багш нарын дижитал болон технологид суурилсан сургалтын арга зүйг сайжруулах, боловсролын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг үр ашигтай ашиглах чадавхыг нэмэгдүүлэх, байгалийн ухааны боловсролд уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, тогтвортой хөгжлийн асуудлыг түлхүү тусгах замаар ерөнхий боловсролын байгалийн ухаан, технологийн боловсролын чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
🏫 Уулзалтад төслийн хүрээнд байгалийн ухааны жишиг лаборатори байгуулах дөрвөн сургууль, виртуал лаборатори байгуулах хоёр сургуулийн захирлууд оролцож, хамтын ажиллагааны батламжид гарын үсэг зурлаа.
🧑🏫 Түүнчлэн төслийн хүрээнд:
▪️ багш нарын байгалийн ухаан, технологийн хичээлийг төлөвлөх, зохион байгуулах ур чадварыг нэмэгдүүлэх;
▪️ хиймэл оюун ухаанд суурилсан шинжлэх ухааны боловсролын хэрэглэгдэхүүн боловсруулах;
▪️ сургуулиудын байгалийн ухаан, технологийн боловсролын инновац, хамтын ажиллагааг дэмжих сургалтын орчныг сайжруулах ажлууд хэрэгжинэ.
👥 Төслийн үр дүнд 35,000 орчим сурагч, багш, сургуулийн удирдах ажилтан, алслагдсан бүс нутгийн сурагчид, малчин өрхийн хүүхдүүд, бага орлоготой гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж, үр өгөөжийг нь хүртэх юм.








