



















🇨🇭Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт /ДЭЗЧУ/ 2026 оны 1 дүгээр сарын 19–23-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор зохион байгуулагдана.
🇲🇳Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын хүрээнд “Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт”, “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Тойрог үнэ цэнийн сүлжээнд хиймэл оюун ухааны хэрэглээ” зэрэг хуралдаанд үг хэлж, санал бодлоо илэрхийлэхээс гадна Дэлхийн эдийн засгийн манлайлагчдын холбогдох хэлэлцүүлгүүдэд оролцоно.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

Чуулга уулзалтын үеэр дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн манлайлагчид, олон улсын байгууллагын удирдлагатай ажил хэргийн уулзалтууд хийж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулна.










