БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийг дахин яллалаа– Цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд (Тэрээр одоо шүүх хурлаа хүлээгээд шоронд хоригдож байгаа) нэмэлт ял тулгалаа. Түүнийг 12-р сард цэргийн эргэлт хийх гэсэн оролдлоготой нь холбогдуулан тусгай эрхт прокурор шалгаж байгаа юм.
Прокурорын газрын мэдээлснээр шинээр тулгаж буй ял нь:
Эрх мэдлээ урвуулан бусдыг эрхээ эдлэхэд саад учруулах,
Баримт бичиг устгах тушаал өгсөн,
Баривчлах тогтоол биелүүлэхэд санаатайгаар саад учруулсан зэрэг хэргүүдийг хамарч байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Юн Сок Ёл нь “төрийн эсрэг бослого” үйлдсэн үндэслэлээр шүүгдэж байгаа бөгөөд энэ гэмт хэрэг нь цаазаар авах, эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэгдэх боломжтой. Зургадугаар сард тусгай эрхэт прокурор томилогдсоноос хойш түүний хэрэгт шинэ зүйлчлэлүүд нэмэгдсээр байна.
Юн бүх бурууг үгүйсгэж байгаа бөгөөд түүний өмгөөлөгчид шинэ ялд холбогдуулан шууд хариу өгөөгүй ажээ.
Ерөнхийлөгч асан Юн нь энэ сарын эхнээс Сөүл хот дахь баривчлах төвд хоригдож байгаа ба өнгөрсөн долоо хоногт шүүх түүний батлан даалтад гаргах хүсэлтийг нь няцаасан юм.











