
Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын 2025 оны төсвийг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 06 дугаар тогтоолоор “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө”-г тус тус баталсан.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Төлөвлөгөөний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр дамжуулан даатгуулагчдыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, судалгааны 12 арга хэмжээг зохион байгуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлнэ.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2025” нь жилийн турш явагдах бөгөөд эрчим хүчний, уул уурхайн, барилгын, зам, тээврийн зэрэг үйлдвэрлэлийн ослын эрсдэл өндөр салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, даатгуулагчдыг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах юм.











