



















ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭНД
- Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой экспортлох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хамгаалалттай аж ахуйд мөрдөх био хамгаалал болон хамгаалагдсан аж ахуйг баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүллээ.
- Эрүүл бүс, хамгаалагдсан аж ахуй байгуулах, үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай захиргааны хэм хэмжээний акт боловсруулах талаар Дэлхийн банкны “Монгол мах” төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
- Сайдын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/524 дүгээр тушаалын хүрээнд “Хамгаалалттай аж ахуйг баталгаажуулах, хянах журам”-ын төслийг боловсруулж байна.
БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Хамгаалагдсан аж ахуйн хамгаалалтын зурвас байгуулах техникийн шаардлага боловсруулсан.
ТЭЗҮ боловсруулсан.
Дорнод аймгийн Халхгол сумын улсын тусгай хэрэгцээний газарт “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах төлөвлөлтийн хил заагтай давхцаж буй 5 ААН-ийн зөрчлийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн.
Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг гүйцэтгүүлж дүгнэлтийг гаргуулсан.
Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүсийн хамгаалалтын зурвас байгуулах ажлын зураг боловсруулсан.
Дорнод аймгийн Халхгол сумын улсын тусгай хэрэгцээний газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах болсон үндэслэл, шаардлагын дагуу танилцуулга, холбогдох шийдвэрийн төсөл, байршилт, талбайн хэмжээг харуулсан зураг боловсруулж, хүсэлтээ БХБЯ-д хүргүүлсэн (9 сард).
ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тусгай хэрэгцээний газарт хамгаалагдсан аж ахуй байгуулах талбайн хэмжээг тогтоосон.
ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тусгай хэрэгцээний газарт хамгаалагдсан аж ахуй байгуулах “Аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын даалгавар” боловсруулсан.
Засгийн газрын 424 дүгээр тогтоолоор байгуулахаар заасан аймгуудын үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэх ажлыг хэрэгжүүлэх санхүүжилтийг 2024 оны улсын төсөвт тусгуулсан.
БУСАД АЖЛЫН ТАЛААР
БХБЯ-ны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/4406 тоот албан бичгээр ирүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнээс хэсэгчлэн гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, холбогдох материалтай танилцаж, хариу хүргүүлсэн,
Холбогдох яамдууд болон мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж, эрүүл бүс, хамгаалагдсан аж ахуй байгуулах талаар мэдээлэл хүргүүлсэн,
Гадаад худалдаа болон мах махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих хүрээнд МЭЕГ-ын даргын тушаалаар үхэр сүргийг үхрийн тархи сархиатах өвчнөөр эрүүлийг баталгаажуулах ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө гарган ажиллаж байна.











