Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
2026-06-30 22:00

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Еспортын "CS2" төрөл "ESL Challenger" тэмцээн АНУ-ын Атланта хотод зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд монгол дасгалжуулагчтай Австралийн баг оролцож түрүүлжээ. Энэхүү тэмцээний нийт шагналын сан нь 100 мянган ам.доллар байв. Тэмцээний финалын шатанд Австралийн "FlyQuest", Германы "BIG" багууд тунаж, 2-1 гэсэн харьцаатай Австралийн "FlyQuest" түрүүлжээ. Тус багийн монгол дасгалжуулагч Г.Эрдэнэцогт "erkaSt" өмнө нь 2015-2023 онд мэргэжлийн түвшинд тоглож байсан юм. Мөн дээрх хугацаанд Австрали, Хятад, Монгол, Тайландын багуудад хүчин зүтгэж байжээ. Харин уг тэмцээнд монгол баг оролцоогүй байна.











