



















Европын холбоо ХБНГУ-ын хамтарсан санхүүжилттэй STREAM+ төслийн хүрээнд Монгол орны Ойн аж ахуйн арга хэмжээ хэрэгжүүлэх үндсэн баримт бичиг болох Ойн менежментийн төлөвлөгөөнд Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй-Тогтвортой ойн менежмент+ (УАӨТО-ОТМ+)-ийг тусгах, Стратеги, Техникийн болон Үйл ажиллагааны гэсэн удирдлага, хэрэгжилтийн ялгаатай түвшинд ойн тогтвортой менежментийг чадавхын нөөцөд тулгуурлана үр ашиг, үр нөлөөг сайжруулах олон улсын сайн туршлага нэвтрүүлэх зөвлөмжийг танилцуулж хэлэлцлээ.

Тус хэлэлцүүлэгт:
- Ойн Газар, төсөл хэрэгжүүлж буй аймгийн Ойн алба, сумын болон сум дундын Ойн ангийн төлөөлөл
- Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын төлөөлөл
- Хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, экспертүүдийн төлөөлөл
- Олон улсын байгаль хамгаалах сан (WWF)-ийн төлөөлөл оролцлоо.
STREAM+ төслийн дэмжлэгтэйгээр (УАӨТО-ОТМ+)-ийг ойн менежментийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон талын оролцоог хангасан техникийн ажлын хэсэг байгуулан нэгдсэн уялдаатай ажиллахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар









