Европын Холбоо Украинд явуулж буй дайны улмаас ОХУ-д чиглэсэн шинэ хориг арга хэмжээнийхээ хүрээнд Ираны нефтийн арилжаачин Хоссейн Шамханӣ болон түүний хэд хэдэн компанид хориг тавилаа.

Хоссейн Шамханий эцэг нь Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейгийн ахлах зөвлөхөөр ажилладаг бөгөөд түүнийг ОХУ-ын нефтийн худалдаанд оролцож буй тул Европын Холбоо хоригийн жагсаалтад нэмжээ.
ЕХ түүнийг ОХУ-ын "Сүүдрийн хөлөг онгоцны сүлжээний төв тоглогч" хэмээн тодорхойлсон байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хориг арга хэмжээ нь мөн түүний Дубайд байрладаг Admiral Group болон Milavous Group Ltd зэрэг бизнесүүдийг хамарчээ.
ЕХ-ны мэдэгдэлд "Хоссейн Шамханӣ нь Оросын Холбооны Улсын Засгийн газарт ихээхэн орлого оруулж буй эдийн засгийн салбарт оролцож буй нэгэн" гэж дурдсан байна.
Эдгээр арга хэмжээ нь Европын Холбооны зүгээс Украинд хийж буй Оросын түрэмгийллийг эдийн засгийн шахалтаар зогсоох гэсэн сүүлийн үеийн оролдлогын нэг хэсэг юм.










