



















Пүрэв гарагт Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр. дэд бүтцийн төслүүд, түүн дундаа үерийн эсрэг далангийн төслүүд дэх авлигын асуудлыг мөрдөн шалгах зорилгоор бие даасан комисс байгуулжээ. Комисс байгуулах шалтгаан нь далангийн төслүүдтэй холбоотой олон нийтийг цочроосон авилгын асуудлаас болсон байна.

Сүүлийн саруудад борооны улирал, хар салхинаас үүдсэн үерийн улмаас хот, тосгонууд усанд автаж, үерийн далан байгуулах удирдлага муу байсан гэх шүүмжлэл нэмэгджээ. Өнгөрсөн жил Маркос 5'500 гаруй үерийн эсрэг далангийн төсөл амжилттай хэрэгжүүлсэн гэж мэдэгдэж байсан юм.
Комиссын үүрэг ба бүрэн эрх:
Ерөнхийлөгч Маркос 3 гишүүнтэй комисст өргөн эрх мэдэл олгожээ.
Тус комисс:
Төрийн албан хаагчдыг дуудан байцаах,
Эрүүгийн хэрэг үүсгэх санал гаргах,
Дэд бүтцийн төслүүдийг байгуулахтай холбоотой шинэчлэлүүдийг санал болгох зэрэг үүрэгтэй.
Комиссын гишүүдийг албан ёсоор зарлаагүй байгаа аж.
Дотоод аудитын илрүүлсэн зөрчлүүд:
2022 оноос хойш үерийн далангийн төслүүдэд 545 тэрбум песо (9.54 тэрбум ам.доллар) зарцуулснаас:

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Олон далан чанаргүй баригдсан, баримт бичиг дутуу эсвэл бүр огт баригдаагүй байна.
Зарим далангийн төслийн өртөг байршил харгалзахгүйгээр ижил байжээ.
2,000 гаруй гэрээт гүйцэтгэгчээс зөвхөн 15 нь нийт төсөвлөсөн хөрөнгийн 20%-ийг дангаараа авсан байв.
Үр дагавар:
Дотоод аудитын дүн олон нийт, бизнесийн хүрээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан.
Нийтийн аж ахуйн сайд огцорч, түүний залгамжлагч:
Орон нутгийн санхүүжилттэй үерийн байгууламжуудын бүх тендерийг зогсоосон,
Албан тушаалтнуудаас сайн дураар огцрох өргөдөл гаргахыг шаардсан,
Хуурамч төсөл гүйцэтгэсэн гэрээт гүйцэтгэгчдийг бүр мөсөн хар жагсаалтад оруулахаа мэдэгджээ.
Мөн комисс:
Зөрчилтэй холбоотой хөрөнгө, санхүүг царцаах, хураахыг санал болгох эрхтэй юм.
Олон нийтийн хариу үйлдэл:
Индонез, Балба улсад төрийн хэт үрэлгэн зардал, авлигын эсрэг бослого өрнөж байгаа бол,
Филиппинд голдуу цахим орчинд эсэргүүцэл өрнөж байгаа ч, сүүлийн үед эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдах төлөвтэй байна.
Валютын ханш:
1 ам.доллар = 57.15 Филиппин песо











