
Орчин үеийн архитектурын хамгийн нөлөө бүхий зүтгэлтнүүдийн нэг Фрэнк Оуэн Гэри 96 насандаа таалал төгсжээ. 1929 онд Канад улсад төрсөн тэрээр туршилт, эрсдэл, хэвшмэл ойлголтыг үгүйсгэсэн зоримог хандлагаараа дэлхийн архитектурын чиг хандлагыг өөрчилсөн хүн байлаа
Тэрээр 1962 онд Frank O. Gehry & Associates компаниа үүсгэн байгуулж, 1989 онд Притцкерийн шагнал хүртсэн. Түүний бүтээлүүд хэлбэрийн боломжийг туулж давсан, гайхалтай эрэл хайгуул байдаг бөгөөд хамгийн алдартай нь титаны гадаргуутай, деконструктивист геометрээр музей гэдэг ойлголтыг шинэ шатанд гаргасан Гэгэнхаймын музей (Бильбао) юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Гэри шинэ технологийг байнга ашиглаж ирсэн бөгөөд хожим нь Gehry Technologies компанийг байгуулсан. Түүний студи Фейсбүүкийн төв байр, Гэгэнхаймын музей (Абу-Даби) зэрэг томоохон төслүүдийг биежүүлж салбарынхандаа сорилт шидсээр ирсэн.
Түүний зоримог санаанууд, технологийн шинэтгэл, архитектурын уламжлалыг бүхэлд нь өөрчилсөн өв уламжлал нь мөнхөд үлдэх болно хэмээн эмгэнэлийн бичигт нь дурджээ.











