



















Америкийн алдарт ситком ‘’Friends’’ цуврал Сингапур, Филиппин, Монгол зэрэг орнуудын Netflix-ээс бууна. Учир нь тус цувралын эрхийг эзэмшдэг ‘’WarnerMedia’’-ийн Netflix-тэй хийсэн лицензийн хугацаа дуусжээ. ‘’Friends’’-ийг кино сандаа байлгахын тулд Netflix 100 сая ам.долларыг төлдөг байсан бол HBO Max энэ алдарт цувралыг өөрсдийн тавцанд байршуулахын тулд 425 сая ам.доллар Warner Bros. кино компанид төлөх гэрээ хийсэн байна. Уг цувралыг одоогоор АНУ-ын HBO Max, Hulu, Prime Video сувгуудаар үзэх боломжтой ч Монголд HBO Max, Hulu-г ашиглах боломжгүй бөгөөд Prime Video дээрх ‘’Friends’’ цувралыг одоогоор манай улсаас үзэх боломжгүй байна.
Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн шилдэг инээдмийн цувралуудын нэг гэж хүлээн зөвшөөрөгдөж, 1990-ээд оны хамгийн алдартай төслүүдийн нэг болжээ. Продакшн өөрөө болон бүтээлч баг нь зургаан Эмми шагнал, Алтан бөмбөрцөг шагнал зэрэг олон шагнал хүртжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
«Найзууд» олон ангит киног «Брайт/Кауффман/Крейн продакшенс» компани "Warner Bros. Television" студитэй хамтран продюсерлэсэн бөгөөд 1994 оны есдүгээр сарын 22-оос 2004 оны хооронд Америкийн "NBC" телевизийн суваг анх нэвтрүүлж үзэгчдэд хүргэсэн байна.
1994-2004 он хүртэл тус кино цувралын 10 анги, нийт 236 хэсэгтэй зураг авалт хийгджээ.
Энэхүү цуврал Warner Bros. кино компанид жил бүр нэг тэрбум ам.долларын орлого оруулдаг байна. Мөн гол дүрийн жүжигчид цувралын орлогоос жил бүр хоёр хувийг хүртдэг. "Найзууд"-ын гол дүр болох зургаан жүжигчин цувралын сүүлийн хоёр бүлгийн анги тус бүрт нэг сая ам.долларын хөлсөөр тоглосон. Үзэгчдийн хувьд "хэзээ ч үзсэн, уйддаггүй" гэх тодотголтой тус цуврал одоо ч гол дүрийн уран бүтээлчдэдээ багагүй ашиг (жилд 20 сая ам.доллар орчим) авчирдаг хэвээрээ байна.










