Японы алдарт Фүжи ууланд 10-р сарын сүүлч хүртэл цасан бүрхүүл огт тогтоогүй нь сүүлийн 130 жилд тохиогоогүй ховор үзэгдэл болсон юм. Харин өнөөдөр дарсан Фүжи уулын зурганд цасан бүрхүүл тогтжээ. Японд анхны цас орж, Фүжи ууланд цасан бүрхүүл тогтсоноор өвөл болсныг илтгэнэ. Ингээд энэ сарын 6-ны өдөр үзэсгэлэнт Фүжи уул эргээд цасан бүрхүүлээ нөмөрчээ.
Аравдугаар сарын эхээр Японы хамгийн өндөр оргилууд цасанд дарагдсан байдаг. Харин 10-р сар гарсан байхад Фүжи болон бусад оргилууд цасгүй “нүцгэн” хэвээр байсан нь уур амьсгалын өөрчлөлтийн дохио хэмээн мэргэжилтнүүд тайлбарлажээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр Фүжи ууланд дунджаар 10-р сарын 2-5 ны хооронд цасан бүрхүүл тогтсон байдаг гэжээ.
Гэвч Японы цаг агаар дулаан, 1898 оноос хойш хамгийн дулаан жилээ үдэх гэж байна. Тухайлбал 6-9 сар хүртэл тус улсын агаарын дундаж хэм хэвийн хэмжээнээс 1.76 хэмээр дулаан байсан нь 2010 онд бүртгэгдсэн 1.08 хэмийг давсан байна. Японд одоо ч дулаахан намар үргэлжилж байгаа бөгөөд энэ аравдугаар сарын эхний 7 хоногийн байдлаар тус улсын 74 хотод агаарын хэм 30 болон түүнээс дээш хэмийн дулаан байна.










