
АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Экспортын хяналт, хилийн аюулгүй байдал (EXBS) хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дэлхийн гаалийн байгууллагатай хамтран агаарын хилийн боомт дахь гаалийн хяналт, шалгалттай холбоотой сэдвээр онол, дадлагын ажил хослуулсан сургалтыг есдүгээр сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулсан билээ.
🔹Өнөөдөр сургалтанд оролцсон ЧХОУНБГГ-ын албан хаагчид “Зорчигч, ачаа тээврийн хяналтын хөтөлбөрийн агаарын ачааны анхан шатны онол, практик” сэдвээр мэдээлэл бэлтгэж, ГЕГ-ын харьяа гаалийн газар, хорооны албан хаагч нарт цахим сургалтыг зохион байгууллаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
🔹“Агаарын хөлөг хилийн боомтоор тогтоогдоогүй нисэх буудалд аргагүйдсэн буулт үйлдсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн журам”-р Монгол Улсын агаарын хилээр орсон гадаадын болон Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөг хилийн боомтоор тогтоогдоогүй нисэх буудалд онцгой нөхцөл байдлын улмаас аргагүйдсан буулт хийх тохиолдолд хамгийн ойр байрлалд үйл ажиллагаа явуулж байгаа гаалийн газар, хороо хяналтад авч ажиллах асуудлыг зохицуулсан байдаг.
🔹Иймд өнөөдрийн цахим сургалтаар онцгой нөхцөл байдлын улмаас аргагүйдсан буулт хийсэн агаарын хөлөгт хяналт тавьж ажиллах харьяа гаалийн газар, хорооны бүх албан хаагчдад чухал ач холбогдолтой мэдээллийг хүргэлээ.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар










