📊ГЕГ: 2025 оны эхний 8 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 16634.8 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1491.9 сая ам.доллар буюу 8.2 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1681.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. 💹💹💹
Монгол Улс энэ оны 08 дугаар сарын байдлаар 18.1 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 10.9 хувь буурсан байна. Мөн алт 5.40 тонн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар буурчээ. 📉📉📉

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
📊2025 оны эхний 08 сарын байдлаар импортоор нийт 7476.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үеэс 25.0 сая ам.доллароор буюу 0.3 хувиар буурсан байна.
2025 оны эхний 08 сарын байдлаар манай улс 75.8 сая ширхэг өндөг, 37.4 мянган тонн цагаан будаа, 94.7 мянган тонн хүнсний ногоо, 39.8 мянган тонн элсэн чихэр тус тус импортолжээ 💹💹💹
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
















