



















🔷Гаалийн байгууллагын 2025 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх” арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ГЕГ, АТГ болон “Гаалийн зөвлөх зуучлагчдын холбоо” НҮТББ, “Гаалийн зуучлагчдын институт” НҮТББ, “Монголын гаалийн зуучлалын мэргэшсэн холбоо” НҮТББ-ууд хамтран 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ГЕГ-ын хурлын танхимд уулзалт зохион байгууллаа.

🔷Тус уулзалт нь гаалийн байгууллагатай хамтран ажиллах мэргэжлийн нэгдсэн холбоог болон холбооны чиглэлийг тодорхойлох, гаалийн харилцаанд оролцогч гаалийн зуучлагч аж ахуйн нэгж, байгууллага, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, үүсч болзошгүй авлигын эрсдэлийг тодорхойлох зорилгоор хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлах зорилготой.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
🔷Уулзалтад Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Чимгэрэл, гаалийн улсын ахлах байцаагч Н.Цолмон, гаалийн улсын байцаагч Н.Отгонцэцэг, Захиргааны удирдлагын газрын гаалийн улсын ахлах байцаагч М.Жавхлантөгс, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, комиссар Д.Золжаргал нар болон “Гаалийн зөвлөх зуучлагчдын холбоо” НҮТББ, “Гаалийн зуучлагчдын институт” НҮТББ,” Монголын гаалийн зуучлалын мэргэшсэн холбоо” зэрэг НҮТББ-уудын төлөөллүүд оролцлоо.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар










