Гаалийн салбар лабораториуд “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу итгэмжлэлийн шалгуураа бүрэн хангаж, өнөөдөр итгэмжлэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, холбогдох баримт бичгээ гардан авлаа.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны А/507 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн лабораторийн чанарын гарын авлага” болон холбогдох журмуудыг хүлээн авч, лабораторийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр боллоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
🔹Замын-Үүд, Гашуунсухайт, Орхон, Сайншанд, Сэлэнгэ, ЧХОУНБГГ, Баян-Өлгий, Дорнод, Ховд, Увс зэрэг гаалийн 10 салбар лаборатори итгэмжлэлээ авснаар импорт, экспортын бараа бүтээгдэхүүний найрлага, чанар, аюулгүй байдлыг үндэсний түвшинд хянах, сорилт шинжилгээ хийх үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэж байна.
🔹Энэ нь худалдааны саад тотгорыг бууруулж, итгэлцэл ба хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар










