
Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.
Алба хаагчдыг очиход 200метр.квадрат террас болон 800 метр.квадрат үйлчилгээний талбай бүхий рестораны 72метр.квадрат гал тогооны хэсэгт гал түймэр гарч дэлгэрсэн байсныг шуурхай ажиллаж, гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгаалсан юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Гал түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10,14 дүгээр ангийн 30 орчим алба хаагч, гал унтраах зориулалтын 7 автомашинтайгаар ажиллалаа.
Гал түймрийн шалтгаан, нөхцлийг холбогдох байгууллагын ажилтнууд тогтоохоор ажиллаж байна.
https://nema.gov.mn/post/177100












