



















2000 оноос Сири улсыг удирдсан Башар аль-Асадын дарангуйллын дэглэмд тус улсын сөрөг хүчнээс томоохон цохилт ирэв. “Сирийн чөлөөт арми” гэгдэх тус улсын сөрөг хүчин Алеппо хотын чухал түшиц газруудад хяналтаа тогтоож, тус хотод байрлах Сирийн засгийн газрын Цэргийн шинжлэх ухааны судалгааны төвийг хяналтдаа авсан байна.
Сирийн засгийн газар хариу арга хэмжээ авч, Сирийн чөлөөт армийн чухал түшиц газруудын нэг, Идлиб хотод агаараас цохилт өгчээ. Идлиб хотод одоогоор 4 сая орчим хүн амьдарч байна. “Орос-Сирийн бөмбөгдөгч онгоц” баасан гарагт Идлиб хотын “орон сууцны хороолол, шатахуун түгээх станц, сургууль руу” цохилт өгч, 4 хүн амь үрэгдэж 6 хүн шархаджээ.
Баасан гарагийн өглөө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Сирийн эрх баригчдад хандан “Энэ бүс нутагт дэг журмыг яаралтай сахиулж хууль ёсны удирдлагууд нөхцөл байдлыг хяналтдаа авах ёстой” гэж мэдэгдлээ. ОХУ болон Иран улс Сирийн засгийн газар, Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийн гол холбоотон дэмжигчид юм. Харин Сирийн сөрөг хүчин гэгдэх “Сири чөлөөт арми” хөдөлгөөний гол дэмжигчид нь Турк, АНУ, Израил улсууд юм.
Сирийн чөлөө армийн цэргүүд...
2011 онд Арабын ертөнцийг донсолгосон “Араб хавар” хувьсгал Сири улсыг хамарч Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийн эсрэг, ардчиллыг дэмжигч сөрөг хүчин “Сирийн чөлөөт арми” байгуулагджээ. Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг унагах Ардчилсан Сири улсын төлөөх иргэний дайн өргөн цар хүрээтэй өрнөж, уг дайнд Саудын Араб, Иран, АНУ, Орос, Арабын бусад улсууд татагдан оролцжээ. Дэлхийн гүрнүүд Сирийн дайнд “овоорч” эхэлснийг зарим ажиглагчид их гүрнүүдийн “төлөөллийн дайн” ил гарч эхлэв хэмээн дүгнэж байлаа.
Сирийн иргэний дайн 2020 онд талууд гал зогсоох гэрээ байгуулснаар түр намжжээ. Сөргөлдөгч талууд 2020 оноос хойш бүс нутагт “бага” хэмжээний мөргөлдөөн үүсгэж байсан ч нөхцөл байдал өнөөдрийнх шиг хяналтаас гараагүй юм. Үндсэндээ Сирийн чөлөөт арми энэ удаад Башар Аль Асадын дэглэмийг унагахаар шулууджээ. Албан бус эх сурвалжууд сөрөг хүчний дайралтаас зугтсан Ерөнхийлөгч Башар Аль Асад Москвад дүрвэн гарсан гэж мэдээлж байна. CNN одоогоор энэ мэдээллийг баталгаажуулж чадаагүй байна хэмээн онцолж байна.
НҮБ-ын мэдээлснээр арав гаруй жил үргэлжилсэн дайны улмаас Сири улсад 300 мянга гаруй энгийн иргэн амиа алдаж, 6,6 сая хүн дотооддоо дүрвэсэн бол 6,8 сая хүн Турк, Ливан, Йордан, Ирак, Египетэд улсад дүрвэн гарчээ.
“Төлөөллийн дайн”- Их гүрнүүд тухайн улсын сөргөлдөгч талуудыг дэмжин зэр зэвсэг, хөрөнгө мөнгөөр далдаас санхүүжүүлэн газар нутаг дээр нь дайн өрнүүлэхийг хэлнэ.
Жишээ: We the Lebanese are fed up with proxy wars. Proxy wars never end because the players don't have skin in the game. Nassim Taleb
Ливанчууд бид төлөөллийн дайнаас залхав. Төлөөллийн дайнд тоглогчид хэзээ ч ил гардаггүй учир “дайн төгсдөггүй”. Нассим Талеб.









