ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Шин Жон Хүнээр ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улс болон БНСУ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон юм.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол Улсын гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах, салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах Онцгой байдлын байгууллагын үндсэн чиг үүрэг, онцлогийн талаар танилцууллаа.

Онцгой байдлын байгууллага нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA), Хийн аюулгүй байдлын корпораци, Гал түймэртэй тэмцэх газар, Галын хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
https://nema.gov.mn/post/174292
#гадаадхамтынажиллагаа











