



















Засгийн газраас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн харьяанаас гаргах шийдвэр гаргажээ. Хоёр төмөр замын давхардсан чиг үүргийг арилгаж, ашигтай ажиллуулах үүднээс "Тавантолгой төмөр зам"-ыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн харьяанд шилжүүлэх нь үр ашигтай гэж тооцсон гэжээ.
Ингэснээр цаашид Зам тээврийн яам удирдлага зохион байгуулалтаар хангаж, хөрөнгө нь "Эрдэнэс Монгол" ХХК-д бүртгэлтэй байна. Мөн нэг хоногийн дараа урд хөршид зурагдах "Гашуунсухайт-Ганцмод" боомтын төмөр замын хил холболтыг хэлэлцээрт энэхүү төмөр замын хил холболтын санхүүжилт болох 979 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" бэлнээр төлнө. Тиймээс ашиглалт, арчлалт, хамгаалалтыг “Тавантолгой төмөр зам”-д хариуцуулахаар шийдвэрлэжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбоход нийт 10.3 км-ийн замыг шинээр тавих шаардлагатай. Цаад талын нарийн царигийн төмөр зам 300 метр, манай талаас 10 км хилээс дутуу юм. Тиймээс БНХАУ-ын талын нарийн царигтай төмөр замыг манай хил давуулах, манай өргөн царигтай төмөр замыг урагшаа хил давуулах ажил бий. Ингэхдээ 1.4 км урт, хос төмөр зам бүхий гүүрэн байгууламж барина гэж төлөвлөсөн. Гүүрэн байгууламжийг барьснаар дээгүүр нь нарийн, өргөн хоёр замтай байх юм. Хоёр төмөр замын төгсгөлд ачиж буулгах терминал барина гэжээ. Энэ төмөр замын байгууламжийг барихад шаардлагатай 979 тэрбум төгрөгийн зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргахаар тооцсон. 2024.04.24-нд хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан хэлэлцээрт, “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын барилгыг нэг гүйцэтгэгчээр, нэг зураг төслөөр зэрэг эхлүүлж, зэрэг дуусгая гэж тохирчээ.










