



















Хааны гэр бүлийн гишүүн байна гэдэг улс орны хамгийн нэр хүндтэй ажлуудын нэг бөгөөд үргэлж төгс, дэгжин харагдах шаардлагатай. Гэхдээ тэдний хувцасны зардал яг хэд байдаг вэ?
Энэ мөнгийг тэд хаанаас гаргадаг вэ?
Кейт- Уэльсийн гүнж болон Меган Маркл нарын өдөр тутам өмсдөг хувцаснууд хэдэн мянган доллараар үнэлэгдэх ч тэдний төлдөг бодит үнэ зарим тохиолдолд бага байдаг байна. Жишээ нь Кейт ихэвчлэн загвар зохион бүтээгчдээс хувцас түрээслэн өмсөөд буцаадаг бол Меган хааны гэр бүлийн гишүүн болохоосоо өмнө өөрөө хувцсаа худалдан авдаг байсан бөгөөд хуримынхаа дараа Кейттэй ижил аргаар хувцасны шүүгээгээ бүрдүүлдэг байсан.
Хааны гэр бүлийн гишүүдийн хувцаслалт хэрхэн бүрддэг нь тодорхой бус байдаг ч алдарт VOGUE сэтгүүлийн багагүй судалгаагаар зарим нэг мэдээлэл ил болоод байна.
Хааны удмынхны хувцсыг хэн сонгодог вэ?
Энэ нь тухайн хүнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, Кейт хувийн стилисттэй бөгөөд түүнийг Наташа Арчер гэдэг. Тэрээр Кейтийн албан ёсны арга хэмжээ болон айлчлалуудад зориулан хувцас сонгож өгдөг байна. Жишээ нь 2014 онд Кейт, Уильям ханхүүтэй Австралид айлчлах үеэр Арчер түүнд цагаан өнгийн Zimmermann брэндийн даашинз өмсгөсөн бөгөөд энэ нь гоо үзэсгэлэн, тухайн улс оронд хүндэтгэл үзүүлсэн сонголт хоёрыг хослуулсан гэж үздэг.
Харин Меган мөн хааны гэр бүлийн гишүүн байх хугацаандаа хувцсаа сонгоход стилистийн тусламж авдаг байсан нь тодорхой ч түүний стилистийн нэр одоо болтол ил болоогүй.
Кейт, Меган нар хувцсаа өөрсдөө сонгон худалдаж авдаг уу?
Тийм ээ! Тэднийг Лондоны дэлгүүрүүдээр ганцаараа явж худалдан авалт хийж байхыг олон удаа Британичууд болон дэлхий нийтээр харсан.
Кейт: Zara, Gap, Jigsaw, Peter Jones зэрэг дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг бол
Меган: Ихэвчлэн King’s Road-ын дэлгүүрүүдээр зочилдог байсан ба Heidi Klein брэндээс усны хувцас худалдан авч байсан удаатай.
Кейт, Меган нарын хувцасны мөнгийг хэн төлдөг вэ?
Хааны гэр бүлийн гишүүд үнэгүй хувцас хүлээн авдаггүй. Учир нь Хааны гэр бүл хандив болон тусламж авах нь хориотой. Тиймээс Кейт, Меган хоёр хандивласан хувцас өмсдөггүй байна.
Кейтийн тухайд түүний стилист Наташа Арчер загвар зохион бүтээгчдээс зарим хувцсыг түрээслэн авч, хэрэглэж дуусаад буцаах нь элбэг. Хэрэв Кейт зарим хувцсыг өөртөө авахыг хүсвэл мөнгийг Чарльз хаанаас хуваарилсан түүний зарцуулах эрхтэй төсвөөс гаргадаг байна. Харин Меган хуримаасаа өмнө өөрийн бүх хувцасыг өөрөө хариуцдаг байсан бөгөөд хандив, бэлэг, гэрээгээр хувцаслалтаа шийдэж болдог байсан бол хааны гэр бүлийн гишүүн болсныхоо дараа хандив, бэлэг авах хориотой болж, өөрийн хувцасны мөнгөө өөрөө төлөх шаардлагатай болсон. Жишээ нь, түүний хуримын даашинз 400,000 гаруй ам.доллар үнэтэй байсан бөгөөд тэрээр өөрөө даашинзаа худалдан авсан гэж мэдээлэгдэж байлаа.
Кейт, Меган хоёр жилд хувцсандаа хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
Ханхүү Уильямын гэр бүлийн хувцасны төсөв тодорхой бус. Гэхдээ 2015 онд Хааны ордноос гаргасан санхүүгийн тайланд ханхүү Чарльз жилд 6 сая ам.доллар-ыг гэр бүлийн зардалд зориулдаг нь дурдагдсан байдаг.
Хэдийгээр хааны удмынхны санхүүгийн мэдээлэл нууцлагдмал байдаг ч 2012 онд Кейт жилийн турш хувцсандаа 70,000 ам.доллар зарцуулсан гэж мэдээлэгдэж байв. Өнгөрсөн 2017 онд Daily Mail сонин түүний хувцасны зардлыг судалж, зөвхөн нэг улиралд 100,000 гаруй ам.доллар зарцуулсан гэж мэдээлсэн нь жилд 400,000 ам.доллар хүрч магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байлаа. Энэ тооцоололд түрээсэлсэн хувцсыг тооцоогүй бөгөөд бодит зарцуулалт үүнээс бага байж магадгүй.
Аль ч тохиолдолд энэ төсөв нь жирийн Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын иргэдийн дундаж орлоготой харьцуулахад маш өндөр гэдэг нь тодорхой юм.
Хатан хаан болон бусад хааны гэр бүлийн гишүүдийн хувцасны зардал хэд байдаг вэ?
Талийгаач Хатан хаан II Элизабет өөрийн орлогоо Суверений сан (Sovereign Grant) хэмээх төрөөс хуваарилдаг сангаас авдаг байсан бөгөөд жилд хэдэн сая ам.долларын орлоготой. Үүнийхээ хүрээнд хувцас худалдан авах бүрэн эрхтэй байсан юм. Хатан хаан ихэвчлэн хувцсаа захиалгаар хийлгэдэг бөгөөд загвар зохион бүтээгчдээс түрээсэлж өмсөх нь ховор байжээ.
МОНГОЛБАНКНЫ ХАНШААР 1 АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ТӨГРӨГИЙН ХАНШ 3466 ТӨГРӨГ 56 МӨНГӨ










