



















“Ногоон гайхамшиг–бидний ой” танин мэдэхүйн баримтат киног Герман Улсын нэрт байгалийн кино найруулагч Ян Хафт 2012 онд бүтээжээ.
“Далд амьдралыг ил болгоно” уриатай уг бүтээлдээ кино найруулагч нь Германы ойн гүн дэх нүдэнд үл үзэгдэх цэцгийн тоосноос эхлэн аварга амьтныг хүртэл тод томруунаар дүрслэн үзүүлэхдээ ойн гайхамшиг, ер бусын үзэсгэлэн хийгээд ойн оршин суугчдынх нь нууцлаг амьдралыг олон талаас нь онц сонирхолтой дэлгэн харуулсан байна.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
1 цаг 30 минут үргэлжлэх уг киноны зураг авалтыг 6 жилийн туршид Герман, Дани, Австри гэсэн 3 улсын ойд хийсэн ба зураглаачид 100 гаруй шөнийг өнгөлөн далдлах майханд өнгөрөөн 250 гаруй цагийн бичлэг хийж, кино техникийн сүүлийн үеийн арга техник, ололт амжилтыг бүрэн дүүрэн ашиглаж бүтээсэн юм.
Киноны албан ёсны эрхийг эзэмшигч, орчуулагч: World Garden Mongolia ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчулуун,
Орчуулагч: А.Ариунаа
Мэргэжлийн редактор, хадмал орчуулгын хөрвүүлэгч: Др.Р.Сүнжидмаа
Дуу оруулагч: Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва
Дуу оруулсан студи: Bro's Records
Ивээн тэтгэгч: Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин сайдын яам
Хамтран ажиллагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч Ойн газар










