



















Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 2025.04.24-ний өдөр болж, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар цахимаар оролцлоо.
Хурлаар Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс Баянзүрх дүүрэгт зохион байгуулсан дахин магадлалын танилцуулга, Хяналт шалгалтын газраас Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газарт хийсэн шалгалтын дүнгийн танилцуулга, Булган, Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрууд, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газруудад ажилласан томилолтын тайланг тус тус танилцууллаа.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн хийсэн магадлал, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газарт хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг яаралтай арилгахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга онцоллоо. Хурлаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор даргын зөвлөлөөс дараах үүргийг өглөө. Үүнд:
- Шимтгэлийн өр авлагыг бууруулахад анхаарах;
- Ажил олгогчийн данс нээх, хаах асуудлыг цэгцлэх
- Удирдлагын манлайллыг үзүүлж ажиллах
- Авлагыг бууруулах чиглэлээр албан хаагчдыг сургалтад хамруулах зэрэг болно.
Газрын даргын зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын газар, хэлтсүүд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хамтран ажиллах, албан хаагчдыг чадавхижуулах, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, авлагыг барагдуулахад анхаарч ажиллах талаар зөвлөмж өглөө.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











