
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Business in Action: Private Sector Innovation to Combat Land Degradation” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Арга хэмжээг Монголын Бизнесийн зөвлөл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга нарын газар хамтран зохион байгуулж, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн инноваци, хөрөнгө оруулалт, технологийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын Засгийн газрын зүгээс газрын нөхөн сэргээлтийн төслүүдийг туршилтын шатнаас өргөжүүлэн, томоохон хэмжээнд хэрэгжүүлэхэд тодорхой, тогтвортой хөрөнгө оруулалтын орчин хамгийн чухал нөхцөл болохыг онцоллоо.

Дэлхийн нийт газрын 40 гаруй хувь доройтолд өртсөн бөгөөд газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийн жилийн хэрэгцээ болон боломжийн хооронд ойролцоогоор 278 тэрбум ам.долларын зөрүү байгааг хэлэлцүүлэгт дурьдав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тооцооллоор доройтсон газрыг сэргээхэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт нь 7-30 ам.долларын эдийн засгийн өгөөж бий болгох боломжтой аж.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Тиймээс зөвхөн төрийн санхүүжилтээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хувийн хөрөнгө, технологи, инновацийг татах шаардлагатай гэж үзжээ. Үүний тулд хөрөнгө оруулагчдад тодорхой төслийн жагсаалт, бодитой экологийн үр дүн, урт хугацаанд үнэ цэн бүтээх боломжийг харуулсан “санхүүжих боломжтой” төслийн багцыг бий болгох шаардлага үүсээд байна.
Монгол Улс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөө газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх хамтын ажиллагааны томоохон жишээ болгон танилцуулжээ. Тус хөдөлгөөн нь төр, бизнес, орон нутаг болон бусад талуудыг нэг зорилгын дор нэгтгэж, хувийн хэвшлийн хөрөнгө, технологи, туршлагыг татах боломжийг бүрдүүлээд байна.
Мөн уул уурхайн салбарыг газрын нөхөн сэргээлтийн үйл явцад илүү үр дүнтэй оролцуулах шаардлагатайг онцолж, төр, уул уурхайн компаниуд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Монголын Засгийн газрын байр суурийн дагуу цаашид цөөн тооны төсөл хэрэгжүүлэхээс илүү ландшафтын хэмжээнд хэрэгжих томоохон хөтөлбөр, санхүүжих боломжтой төслийн багц бий болгож, төр, орон нутаг, бизнес, хөгжлийн байгууллага, санхүүгийн институциудыг нэгтгэх нь чухал юм.










