Израил улс олон Хамас бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээ амжилттай өрнөж талууд тохиролцоонд хүрэв. Газын зурваст гал зогсох болсноор талууд хоёр талаас хоригдлуудыг үе шаттай суллаж эхэлнэ. Гал зогсоох түр хэлэлцээр ням гарагаас эхлэн хэрэгжинэ. ХАМАС бүлэглэл хэлэлцээрийн эхний шатанд барьцааны 33 хүнийг суллах төлөвтэй байна. Израил хариуд нь Палестины олон зуун хоригдлыг суллахаар тохиролцжээ.
Гал зогсоох хэлэлцээр гурван үе шаттай. Үе шат бүр 42 хоног үргэлжилнэ гэж баримт бичигт дурджээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хэлэлцээрийн эхний шатанд талууд барьцааны хүмүүсээ суллана. Хэлэлцээрийн хоёр дахь шатанд талууд цэргийн болон дайсагнасан үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, Израил улс цэргээ Газын зурвасаас бүрэнмөсөн гаргана.
Гурав дахь шатанд "нас барагсдын цогцосыг солилцоно". Мөн Газын зурвасыг сэргээн босгох төлөвлөгөөг эхлүүлнэ гэж баримт бичигт дурдсан байна.
2023 оны 10-р сарын 7-нд Газын зурваст дайн эхэлснээс хойш 46 мянга гаруй энгийн иргэн амь үрэгджээ.










