
🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2023 оны 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израилд гэнэтийн цохилт өгч, 1200 орчим хүний аминд хүрсэн бөгөөд, 250 гаруй хүнийг барьцаалснаар талууд “дайн” эхлүүлсэн байдаг. Хамас Израилтай дайтаад бүтэн жил өнгөрөхөд Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 41.825-д хүрээд байна. Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху өнөөдөр Газын зурваст дайн эхэлсэн өдөр гэдгийн онцлоод, Израил улс "долоон фронтод" дайтаж байгааг онцолжээ. Тэрээр Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэжээ. Израилын армийн долоон фронт дээр дайтаж байгаа зэвсэгт бүлэглэлүүд нь Ираны дэмжлэг бүхий Хезболла, Газ дахь Хамас, Йемен дэх хуситууд, Баруун эргийн "террористууд" болон Ирак, Сири дэх шийтийн зэвсэгт бүлэглэлүүд юм. Дайн эхэлсэн нэг жилийн ойгоор Израилын иргэд Тель-Авив хотод цугларч, амь үрэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэж барьцааны хүмүүсээ эргүүлэн авахыг засгийн газраасаа шаардлаа.










