Засгийн газрын 55-р тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г. Дамдинням эрс няцааж, тайлбар гаргажээ.
Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж буй нь улс төрийн зорилготой гэдэг нь илэрхий байна. Энэ шийдвэр гурван ач холбогдолтой.

Нэгдүгээрт, биржийн арилжааг дэмжсэн шийдвэр. Биржийн арилжаа гэдэг бол хэн хамгийн өндөр үнэ санал болгосонд нь бүтээгдэхүүнээ худалдана гэсэн үг. Улсыг 200 тэрбум төгрөгөөр хохироосон гэх гүтгэлэг тарааж буй. Харин ч ил тод, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хоёрдугаарт, энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ өснө.
Гуравдугаарт, хүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно. Мөн татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ.
Ер нь яагаад биржийн арилжааг дэмжих ёстой вэ? Хэн нэг нь дур мэдэж, ам нөхцлөөр байгуулсан гэрээнүүдийн үнэ биржийн үнээс 10-20 хувь бага байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт баталдаг.
Борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ? Үүнийг бүр нарийвчилж асуувал хариулт маш тодорхой болно. Эрдэнэс Тавантолгойн борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ? Нүүрсний хулгайчид!!!
Засгийн газар хууль зөрчөөгүй. Бас давуу байдал хэнд ч олгоогүй! Зөвхөн нүүрс биш төмрийн хүдэр, жонш экспортлогч 400 гаруй аж ахуйн нэгжид хамааралтай шийдвэр!










