Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс 2025 оны эхний 9 сарын байдлаар Засгийн газрын 11-11, Гаалийн ерөнхий газрын 1800-1281 лавлах утсанд болон бичгээр ирүүлсэн 43 гомдол мэдээлэлд холбогдуулан 79 албан хаагчийг шалгаж 39 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

📍Ажил үүрэгтээ хайнга хандаж, хувь хүн, хуулийн этгээдийн бараа, тээврийн хэрэгслийг саатуулсантай холбоотой гомдол, мэдээлэл давамгайлж нийт гомдлын 28.21%-ийг эзэлсэн байна. Мөн 25.64% нь аудитын шалгалтаар зөрчил гаргасан нь тогтоогдсон, 7.69% нь хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн 5.13% нь авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн зөрчил гаргасан, ажил тасалсан зэрэг зөрчлүүд илэрсэн юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
📍Сахилгийн шийтгэлд цалингийн хэмжээг бууруулах, гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв бууруулах, сануулах зэрэг арга хэмжээ авахаас гадна 5 албан хаагчийн Гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах, 4 албан хаагчийг гаалийн албанаас чөлөөлөх зэрэг шийтгэлийг оногдуулжээ.
📍Гаалийн байгууллага дотоод хяналтын үйл ажиллагаагаа улам сайжруулж, албан хаагчдыг авлига, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байлгахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна. Энэ оны 4-р сард “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг баталлаа.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар










