Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Европын холбооны санхүүжилтээр Co:Brand хамтран “GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” уралдааныг өнөөдөр (2025.12.09) зохион байгуулж байна.

Тус уралдаан нь цахим орчинд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цахим орчны хүндэтгэлтэй, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэх зорилготой бөгөөд уралдаанд маркетинг, медиа чиглэлээр ажиллаж буй оюутан, залуусаас бүрдсэн 100 гаруй баг оролцсоноос шинэлэг шийдэл, санал санаачилгаараа хоёрдугаар шатанд шалгарсан 15 баг өрсөлдөж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хакатон уралдааныг нээж НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи, Ажлын албаны хэлтсийн дарга Б.Одмандах нар үг хэлсэн ба жендэрийн хэвшмэл ойлголтын шалтгаан, нөхцөл, нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлж, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд энэхүү уралдаан чухал ач холбогдолтойг онцлоод энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд залуусын дэвшүүлж буй санаачилга, шийдлийг тусгаж, хэрэгжүүлэхээ илэрхийллээ.











