Германы Зиндельфинген (Sindelfingen) хотод амьдарч байсан 39 настай Ч. Т гэх Монгол эмэгтэй сураггүй алга болоод 14 хонож байна. Тухайн хотын цагдаагийн газарт ар гэрийнхэн нь тус хотод амьдарч байгаа Монголчуудаар дамжуулан мэдээлэл өгсөн бөгөөд хуулийн дагуу 14 хоногийн дараагаас хайж эхэлдэг гэсэн мэдээлэлтэй байна. Тухайн эмэгтэй нь 9 сарын өмнө Герман улсад хоёр охины хамт очсон бөгөөд цагаачаар амьдрах хүсэлт өгөн хариу хүлээж байжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тэрээр тогоочоор ажилладаг байсан бөгөөд ажлын газраасаа 2025 оны 2 сарын 23-ны оройн 20 цагт гарч яваад сураггүй болсон байна. Түүнийг Украйнчуудтай ойр нөхөрлөж байсан гэх мэдээлэл мөн байгаа. Түүний 18 болон 10 настай охид хоёул харгалзах хүнгүй тус хотод амьдарч байгаа аж.











