



















2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын Тогтвортой Санхүүжилтийн холбоо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран энэ жилийн салбарын шилдгүүдийг тодрууллаа. Уг арга хэмжээний үеэр 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар Монголын Ипотекийн Корпораци (МИК) шалгарсан байна.

МИК нь 2024 онд “Онцлох ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарч байсан бөгөөд ийнхүү хоёр жил дараалан ТоС холбооноос шагнал хүртэж буй нь компанийн тогтвортой санхүүжилтийн бодлого, хэрэгжилт нь өндөр түвшинд үнэлэгдэж байгааг илтгэж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
МИК нь цаашид ч тогтвортой санхүүжилтийн чиглэлээр салбартаа шилдэг туршлага, шинэлэг санаачилгыг тасралтгүй нэвтрүүлэхийн зэрэгцээ дотоод болон гадаадын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллах болно.
https://www.mik.mn/mn/m299/news1591
ТоС Холбоо / MSFA Монголбанк /Монгол Улсын Төв банк/ Санхүүгийн зохицуулах хороо
#мик #ТогтвортойХөгжил #ТоС










