



















“Google” компани шинэ квант тооцоолох чипээ танилцууллаа. Квантын чип нь дэлхийн хамгийн хурдан супер компьютеруудын 10 тэрбум буюу 10,000,000,000,000,000,000,000,000 жилийн хугацаанд шийдвэрлэх асуудлыг таван минутад л шийдэх чадвартай.
"Willow" гэж нэрлэгдсэн квант чипний гол ололт нь хамгийн хүчирхэг, хамгийн том квант компьютер бүтээх замыг нээж байна гэж “Google” компани мэдэгджээ.
Гэвч "Willow" бол одоохондоо туршилтаар бүтээгдсэн чип бөгөөд бодит ертөнц дээрх асуудлуудыг шийдвэрлэх, хүчирхэг, том квантын компьютерт бүтээхэд илүү олон жил, хэдэн тэрбум доллар шаардлагатай гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.
Хүчирхэг квантын компьютерууд нь таны гар утас, зөөврийн, ширээний компьютероос тэс өөр. Тухайлбал квантын компьютерууд нь шинэ төрлийн эм гаргах үйл явцыг хурдасгаж өгнө. Мөн цөмийн реактор бүтээхэд, эмийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, шинэ машин, байлдааны онгоц зохион бүтээх гээд хүн төрөлхтний зохион бүтээж болох маш урт жагсаалтууд бий.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Мэдээж давуу тал олон ч эмзэг мэдээллийг хамгаалах зарим төрлийн шифрлэлтийг тэр дор нь эвдэх аюултай.
Өнгөрсөн хоёрдугаар сард Apple компани iMessage чатуудыг хамгаалах шифрлэлт нь ирээдүйн хүчирхэг квант компьютеруудаас хамгаалах, түүгээр унших боломжгүй болгосноороо "квантын баталгаа" хэмээн зарласан юм.
Willow чипийг бүтээсэн Хартмут Невен нь Google-ийн “Quantum AI” лабораторийг удирддаг бөгөөд одоогоор тус чипийг юунд ашиглаж болох мэдээллийг өгөхөөс зайлсхийж байна. Гэвч дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинэ үеийн квант компьютер бүтээхээр уралдсаар байгаа юм. Энэ бол дэлхийн ирээдүйн хөгжил, улс орнуудын батлан хамгаалах салбарын аюулгүй байдал, сансар огторгуйг эзэгнэх өрсөлдөөн гээд олон ололтод хөтлөх гол хөдөлгүүр нь квантын хүчирхэг чип юм.










