Өнөөдөр аймгийн ХЖТ-т нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар оролцож, аймгийн зүгээс тухайн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулга хийлээ.
Энэхүү арга хэмжээ нь 2025 оны 04-р сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд “Мэргэжлийн ур чадвараар хөгжлийг цогцлооно” уриан дор говь, зүүн бүсийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын 8 байгууллагын багш, ажилтнууд оролцож байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Арга хэмжээний хүрээнд багш, судлаачдын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн хэлэлцүүлэг, заах арга зүйн уралдаан, мөн “Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт илтгэл зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Эдгээр үйл ажиллагаа нь оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, сургалтын чанарыг сайжруулах зорилготой юм.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар











