Говийн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, орон нутгийн удирдлагууд, төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийн нэгдсэн чуулган арга хэмжээ Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна.
Чуулганаар говийн бүсийн зөвлөлөөс бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд говийн бүсэд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, аймгуудын тулгамдсан асуудал, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд санал бодлоо нэгтгэн хамтдаа хөгжих шийдэл арга замыг хэлэлцүүлж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд аймагтаа нэн тэргүүнд тулгамдаж буй ус, эрчим хүч, авто зам, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг олон чиглэлээр улсын хэмжээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, ТЭЗҮ-ийг тэргүүлэх чиглэлд оруулахаар саналаа илэрхийлэн оролцож байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










