



















Гурилыг 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс импортын татвараас чөлөөлсөн. Энэ шийдвэрийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох, гурилын үнийг бууруулах зорилгоор гурилын импортын татварыг хэмжээгүй, хугацаагүй тэглэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжлэг авч, УИХ-аар шуурхай горимоор хэлэлцүүлэн батлуулсан байдаг. Гэтэл одоо хэрэгжээд нэг жил ч болоогүй Импортын гаалийн албан татварыг тэглэх хуулийг хүчингүй болгохоор Засгийн газар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Гаалийн татварыг чөлөөлснөөр өнгөрсөн хугацаанд ОХУ-аас 64 мянган тонн улайн буудайн гурил импортоор орж ирсэн. Гэсэн ч гурилын үнэ буураагүй. Эсрэгээрээ гурил, буудайн салбар хохирол амсаж, өрөнд орж доголдох эрсдэл үүссэн гэж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тайлбарлаад буй. Тэрбээр,

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
2024 оны жилийн эцсээр 17.9 мянган тонн тэжээлийн импортоор авсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад нэг дахин их дүн. Энэ үзүүлэлтүүд стратегийн хүнд болох улайн буудайн болон гурилын үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээнд нэлээдгүй доголдол бий болгосон. Гурилын үнэ зах зээл дээр тогтворжоогүй. Үнэ буураагүй. Импортын гурил л нэмэгдсэн. Хугацаа алдвал салбар сүлжээгээрээ доголдох эрсдэлтэй гэжээ.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь энэхүү шийдвэрийг гаргаж байхдаа, гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр авчрах зорилгоор Засгийн газраас гурилын импортын татварыг чөлөөлөх, ингэхдээ хэмжээ, хугацаа тавихгүйгээр шийдвэрлэх нь ёстой гэж тайлбарлаж байсан юм. Гэвч гурилыг татвараас чөлөөлснөөр үнэ буурна гэдэг түүний тооцоолол алдаатай байсан гэж ХХААХҮЯ дүгнэж байна.











