АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден 240 гаруй жил тус улсын хүч чадлын бэлгэдэл болж ирсэн халзан бүргэдийг "албан ёсоор" үндэсний билэгдэл болгох хуулийн төсөлд гарын үсэг зурлаа.
1782 оноос АНУ-ын албан баримт бичигт халзан бүргэд дүрсэлсэн тамгыг хэрэглэж иржээ. Тамга дээр дүрслэгдсэн халзан бүргэд нь нэг хөлдөө чидун жимсний мөчир, нөгөө хөлдөө сум атгаж, их биедээ АНУ-ын төрийн далбаа бүхий бамбайтай дүрслэгдсэн байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Өмнө нь АНУ-ын Конгресс халзан бүргэдийг төрийн сүлд болгон тодорхойлсон байдаг. Энэ сүлд нь цэргийн тэмдэгнээс эхлээд, АНУ-ын мөнгөн тэмдэгт, Ерөнхийлөгчийн туг, гэх мэт олон зүйлсд дүрслэгддэг байна.
АНУ-ын билэгдэл гэхээр халзан бүргэд санаанд ордог ч албан ёсоор хэзээ ч үндэсний шувуу болгон хуульчилж байгаагүй.
Халзан бүргэд нь Хойд Америкт нутаглах Харцагын овгийн махчин шувуу юм











