



















Попы хаан Майкл Жексоны хамгийн хайртай дүү поп од Жанет Жексон 2012 онд Катарын тэрбумтан, бизнес эрхлэгч Виссам Аль Манатай гэрлэсэн. Энэхүү гэрлэлт нь зөвхөн хайр сэтгэлээр төдийгүй эдийн засгийн хувьд ч маш онцлог байв. Тэд гэрлэхийн өмнө гэр бүлийн хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар тодорхой заалт бүхий гэрээ (гэрлэлтээс өмнөх гэрээ буюу prenuptial agreement) байгуулсан байна.

Уг гэрээнд дараах хоёр гол нөхцөл багтжээ:
Хэрвээ тэдний гэрлэлт дор хаяж 5 жил үргэлжилбэл, Жанет Жексон нөхрөөсөө 100 сая доллар авах эрхтэй байх болно.
Хэрвээ Жанет нөхөртөө хүү төрүүлж өгвөл, тэрээр дахин 100 сая доллар авах болзолтой байжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Жанет Жексон 2017 онд — яг гэрлэснээс хойш 5 жилийн дараа — хүүгээ төрүүлж, энэ хоёр нөхцлийг хоёуланг нь биелүүлсэн байна. Тэдний хүүг Эйса Ал Мана (Eissa Al Mana) гэдэг.
Хамгийн сонирхолтой нь, хүүгээ төрүүлсний дараа, яг таван жилийн ойгоор тэд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд энэ нь олон нийтийн анхаарлыг маш ихээр татсан билээ. Үүний дүнд Жанет Жексон гэрлэлтээ цуцлуулж байхдаа нийт 200 сая ам.доллар авч— гэрээний хоёр чухал заалтыг хоёуланг нь биелүүлсэн. Жанет Жексон 200 сая ам.доллартой болсон бол тэрбумтан Виссам Аль Мана алдарт авъяаслаг гэр бүлийн гишүүнээс хүүхэдтэй болсон байдаг.
Энэхүү түүх нь олон нийтийн дунд "Бизнес гэрлэлт" хэмээн яригдаж, гэрлэлт ба хөрөнгийн зохицуулалт хэр зэрэг стратегийн түвшинд хийдэг болохыг харуулсан тохиолдол хэмээн онцолж байв.





.jpg&w=3840&q=75)





