



















Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жастин Александр нар 2025 оны 04 дугаар сарын 14-ний өдөр Баруун-Урт хотноо Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байгаль хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах түншлэлийг байгуулж "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Монгол орны байгаль, зэрлэг амьтад тэдгээрийн амьдрах орчныг судлах, хамгаалах чиглэлээр 20 гаруй жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэхүү Санамж бичгийн хүрээнд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй байгаль хамгаалах үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны хууль бус үйл ажиллагаанд мониторинг хийх, байгаль хамгаалагчдын чадавх бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, нутгийн иргэд болон зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зэрэгцэн амьдрах нөхцөл бүрдүүлэх зэрэг ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










