/2025.02.27/ XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа шилдэг нь байж, олон жил үр бүтээлтэй ажиллан эх орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан дүүргийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа. Төрийн дээд одон медалийг дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн нар гардуулж, баяр хүргэлээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор Н.Даваасүрэн, Г.Дашдулам, Т.Цэнд-Аюуш нар, “Алтангадас” одонгоор П. Алтансувд, Б. Байгалмаа, Ц.Батбаатар, Ш.Оюун, Л.Ганхуяг, Э.Мандалмаа, С.Пунцагхорлоо, Ч.Эрхэмбаяр, Х.Баярмаа, З.Бямбацэрэн, Ч.Баасанбаяр нар, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Г.Эрдэнэчимэг, С.Тамираа, Ж.Ганчимэг, С.Нямдаваа, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны “Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар А.Амаржаргал, Д.Цэндсүрэн нар тус тус шагнагдлаа.
Модон могой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.










