Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Хан-Уул дүүрэг нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар “Ажилчны район” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд нийслэлийн ууган дөрвөн дүүргийн нэг юм.

📌Ойн баярын хурлыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нээж, үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж. Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч. Бат-Оргил нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
📌Мөн ойн баярын хурлын хүндэтгэлийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин, Л.Хосбаяр, Б.Мягмар, Ж.Энхжаргалан болон үе үеийн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга нар, Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-н дарга, Засаг дарга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Хан-Уул дүүрэгт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, төрийн албан хаагчид, дүүргээс төрөн гарсан алдартнууд, дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл баярын хуралд оролцлоо.
📌Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар дүүргийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг төрийн дээд одон медаль, дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж, Хан-Уул дүүргийг нийслэлийн “ХАНГАРЬД” одонгоор шагнагдлаа.











