Хан-Уул дүүргийн ИТХ, КоүчЛаб сургалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Хайраар дүүргэе, хандлагаар хөгжье” төслийн хаалтын үйл ажиллагаа 2025 оны 6 дугаар сарын 2-нд амжилттай зохион байгуулагдлаа.

🌹 Тус төсөл нь дүүргийн 41 цэцэрлэгээс сонгогдсон 3 цэцэрлэг дээр хэрэгжиж, нийт 400 гаруй эцэг эх, багш ажилтнууд хамрагдан, сэтгэл зүй, харилцаа, өөрийгөө хөгжүүлэх, стрессээ удирдах чадваруудыг эзэмшсэн юм.
🌹 Хаалтын үйл ажиллагааны үеэр багш, ажилчид төслийн явцад цэцэрлэгийн орчинд гарсан бодит өөрчлөлтүүд болон хувь хүний хөгжилд мэдрэгдсэн эерэг нөлөөний талаар сэтгэгдлээ хуваалцсан нь үйл ажиллагааны онцлох хэсэг боллоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
🌹 Баг хамт олны уур амьсгал эерэг болсон, хүүхдүүдтэй ажиллах хандлага зөөлөрч, харилцааны соёл төлөвшиж эхэлсэн зэрэг бодит өөрчлөлтүүд төслийн үр дүнг илтгэж байв.
🌹 Цаашид төслийг бусад байгууллага, цэцэрлэгүүдэд түгээн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал, хүсэлтүүд ч мөн илэрхийлэгдсэн бөгөөд “Хайраар дүүргэе, хандлагаар хөгжье” төсөл нь багш, эцэг эх, хүүхдийн харилцааг шинэ шатанд хүргэх чухал алхам болсныг оролцогчид онцлон тэмдэглэлээ.
Эх сурвалж: Хан-Уул Дүүргийн Засаг Даргын Газар












