Монгол улсын хэмжээнд бүх сумдад “Залуучууд хөгжлийн төв”-ийг байгуулсан анхны аймаг боллоо. 2020 оноос хойш Өмнөговь аймгийн хэмжээнд сумдад залуусын хөгжих, үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа аянуудад хамрагдах, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээнд зуучлагдах, мэдээллээр хангагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг боломжуудыг олгох зорилготой “Залуучуудын хөгжлийн төв”-ийг тохижуулж зарим сумдад төвийн барилга баригдаж ашиглалтад ороод байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ханхонгор сумын Залуучуудын хөгжлийн төвийг орон нутгийн төсвөөр тохижуулан өнөөдөр нээлтээ хийснээр бүх сумдад “Залуучуудын хөгжлийн төв” үүд хаалгаа нээгээд байна.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн, СУАЖЗГ-ын дарга Т.Мөнгөнтуул нар оролцон орон нутгаас залууст чиглэсэн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч Ханхонгор суманд сурч ажиллаж буй залуус, сумын удирдлагуудтай уулзаж ярилцлаа.
Сумын боловсролын чанар хүртээмж, хүний нөөцийн асуудал нэн тэргүүнд тулгамдаж байгааг хэлж байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар











