



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Засаг захиргаа энэ оны хоёрдугаар сард хар тамхины бүлэглэлүүдийг алан хядагч байгуулллага хэмээн зарласан. Харин өнгөрсөн долоо хоногт баталсан нууц зааварт тэдний эсрэг цэргийн хүч ашиглах болсон талаар АНУ-ын албаныхан баталлаа.

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "алан хядагч байгууллага" хэмээх энэхүү нэр томьёо нь АНУ-ын засаг захиргааг тухайлбал Тагнуулын Төв Газар, Батлан хамгаалах яам гэх мэт хүчний байгууллагууд эдгээр бүлэглэлүүдийг онилон ажиллах боломж олгож байна гэж мэдэгдсэн байна.
“Бид тэднийг зүгээр л хар тамхи наймаалдаг байгууллага биш, зэвсэглэсэн террорист байгууллага гэж үзэх ёстой” гэж Марк Рубио онцлов.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
The New York Times сонинд баасан гарагт мэдээлснээр, Ерөнхийлөгч Доналд Трамп эдгээр бүлэглэлүүдийн (Трен де Арагуагийн бүлэглэл, Синалоагийн картель багтана) эсрэг цэргийн хүч ашиглаж эхлэх нууц зааварт гарын үсэг зурж баталжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, нэрээ нууцалсан АНУ-ын нэгэн албан тушаалтан уг зааврыг баталсан гэдгийг нотолсон ч, нэрлэгдсэн бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаа ойрын хугацаанд эхлэх шинж харагдахгүй байгааг дурдсан байна. Тэр албан тушаалтан яг ямар төрлийн ажиллагаа явагдах нь тодорхой болоогүйг нэмж хэлжээ.
Өөр нэгэн албан тушаалтан энэхүү олгогдож буй эрх мэдэл нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнүүдэд далай, тэнгист ажиллагаа явуулах, түүн дундаа хар тамхи тээвэрлэлтийг таслан зогсоох ажиллагаа байж болохыг үгүйсгээгүй байна.










