Азийн наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж буй. Биатлоны эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд өнөөдөр 33 тамирчин оролцоход Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөв. Казахстан Улсын биатлончид эхний хоёр байрт орсон бол Хятадын тамирчин гуравдугаар байрт орлоо.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Манай улсын баг тамирчидаас Э.Энхсайхан 12, Б.Анхболд 15, Ж.Гантулга 18, О.Гантулга 23 дугаар байрт хурдалсан байна. Монголын биатлоны баг тамирчдын хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн Э.Энхсайхан нь 2024 онд Европын залуучуудын аварга болж байлаа. Тэрбээр залуучуудын олимпын наадамд 12 дугаар байрт орсон бөгөөд “Милано-Кортина-2025” өвлийн олимпын наадмын эрхийн онооны төлөө өрсөлдөж байгаа билээ. Монголын биатлончид нөгөөдөр буухиа төрөлд өрсөлдөнө.











