Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон удахгүй хэвлүүлэх дурсамж номондоо Хатан хаан II Элизабетийн үхлийн шалтгааныг дурджээ. Түүний дурсамж номд хатан хааны үхлийн шалтгаан “насны доройтол” бус “ясны хорт хавдар” байсан гэж тодотгосон байна. Ясны хорт хавдар бол маш ховор тохиох өвчин бөгөөд насанд хүрэгчдийн ердөө 1% орчимд тохиолддог байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Борис Жонсоны дурсамж ном 10-р сарын 10-ны өдөр худалдаанд гарах бөгөөд уг мэдэгдлээрээ тэрээр “хааны протоколыг” зөрчиж байна гэж хэвлэлүүд онцолжээ. Тэрээр дурсамж номдоо, “Би хатан хааныг ясны хорт хавдраар өвдсөн гэдгийг жил гаруй хугацаанд мэдэж байсан”. Харин нас барсны гэрчилгээнд “насны доройтол” гэж бичигдсэн байдаг хэмээн дурджээ. Борис Жонсон 2022 оны есдүгээр сард II Элизабетийг таалал төгсөхөөс ердөө хоёр хоногийн өмнө албан тушаалаасаа огцорсон байдаг. Тэгвэл Букингемийн ордон хааны гэр бүлийн тухай гаргасан номуудын талаар тайлбар өгөхгүй байх бодлого баримталдаг учраас Борис Жонсоны мэдэгдэлд ямар нэг хариу өгөөгүй байна. Өмнө нь Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр, Гордон Браун, Дэвид Камерон нар дурсамж номоо хэвлүүлж байжээ.










